Хирошима их сургуулийн
Монгол судлалын төв
Hiroshima University Mongolia Research Center

Төвийн үйл ажиллагаа

“Mongolian Studies/Монгол Судлал” сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдлээ.

Хирошима их сургуулийн Монгол судлалын төвөөс Япон Монгол хоёр орны шинжлэх ухааны хамтын ажиллагааны хүрээнд Төрийн өмчит Улаанбаатарын их сургуультай хамтран “Mongolian Studies/Монгол Судлал” сэтгүүлийг эрхлэн гаргав. Уг сэтгүүлд Монгол судлалаар мэргэжсэн хүмүүнлэг нийгмийн ухааны салбарын судлаач хэн бүхэн судалгааны өгүүллээ нийтлүүлэх боломжтой.

Сэтгүүлийн анхны дугаар

Сэтгүүлийн хоёрдугаар

Япон хэлний Уран илтгэлийн анхдугаар тэмцээн

Япон хэлний анхдугаар уран илтгэлийн тэмцээн

2019 оны 4-р сарын 27-ны өдөр Хирошима их сургуулийн Монгол судлалын төвөөс Төрийн өмчит Улаанбаатарын их сургууль дээр “Япон хэлний Уран илтгэл”-ийн анхдугаар тэмцээнийг зохион явууллаа.

Уг тэмцээнийг Япон улсын Монгол дахь Элчин сайдын яам, мөн Японы Шинжлэх ухааныг дэмжих нийгэмлэгийн Бээжин дэх төвийн дэмжлэгээр Хирошима их сургуулийн Монгол судлалын төв болон Төрийн өмчит Улаанбаатарын их сургууль нар хамтран зохион байгуулав. Тэмцээнд Улаанбаатар хотод байрлах 7 их сургуулиас 14 оюутан “Хирошимагийн тухай хэн сайн мэдэх вэ?” сэдвээр уран илтгэл тавьж, уг тэмцээнийг япон хэл суралцагч оюутан багш нар бүхий нийт 50 гаруй хүн хүрэлцэн ирж сонссон билээ. Тэмцээнд тавигдсан илтгэлүүдийг “Япон Монголын гүүр - Япон хэлний Уран илтгэлийн тэмцээн 2019” товхимол болгон Хирошима их сургуулийн Монгол судлалын төвд хэвлэн гаргасан. 

“Япон Монголын гүүр - Япон хэлний Уран илтгэлийн тэмцээн 2019”

PAGE TOP